Онцлох мэдээ

“Kingdom of Seasons” жүжиг амжилттай тоглогдлоо.

2-р ангийн сурагчид англи хэлээр “Kingdom of Seasons” жүжгийг амжилттай тайзнаа тоглож, мартагдашгүй дурсамж үлдээлээ.

"Хүслийн жигүүр" урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүд Улаанбаатар театрын тайзнаа...

Логарифм сургуулийн "Хүслийн жигүүр" урлагийн наадмаас шалгарсан сурагчид Улаанбаатар театрын тайзнаа шилдэг үзүүлбэрүүдээ толилуулж, шагналаа гардан авлаа.

“ТАМГАН” ХӨДӨЛМӨР ЗУСЛАНГИЙН ТӨСӨЛТ ХИЧЭЭЛ, АЯЛАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Дунд, ахлах ангийн сурагчид “Тамган” хөдөлмөр зусланг зорьж, танин мэдэхүйн аялал, төсөлт хичээлд оролцлоо. Сурагчид Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөөтэй танилцаж, уг хөшөөг яагаад энэ газарт босгосон талаар мэдэж авлаа. Мөн багшийн чиглүүлгээр “Хээрийн музей ба археологи” сэдэвт хичээлд оролцож, ажлын хуудсаа бөглөн, ажиглалт, тэмдэглэл хийв.