Сурагчид 15 өртөөгөөр аялж, хөгжөөнт тэмцээн, багийн ажиллагаа, авьяас чадвар сорьсон олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өдрийг эрч хүч, инээд хөөр, нөхөрлөл, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрүүллээ.
Тус өдөрлөг нь сурагчдын идэвх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хичээлийн жилийн турш хуримтлуулсан эерэг энергийг түгээн дэлгэрүүлж, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хүүхэд бүрийн оролцоо, инээмсэглэл, нөхөрсөг уур амьсгал нь өдөрлөгийн үнэ цэнийг илтгэж, зуны амралтыг эрч хүчтэйгээр угтах сайхан боломжийг бүрдүүлсэн юм.
Эерэг бодол – Эерэг хандлага – Эерэг ирээдүй
https://www.facebook.com/share/p/1HuVr98Ffd/
Сэтгэгдэл бичих