Тэмцээн хоёр үндсэн ангиллаар явагдаж, 6–9 дүгээр ангийн сурагчид авхаалж самбаа, эв нэгдлээрээ өрсөлдсөн бол 10–12 дугаар ангийн сурагчид манлайлал, туршлага, тактикийн тоглолтоороо онцлог байлаа.
Багийнхаа ялалтын төлөө секунд бүрд хичээн зүтгэж, нэгнээ дэмжин, дүрмээ хүндэтгэн өрсөлдсөн сурагчдын тэмүүлэл нь Логарифм сургуулийн эрхэм зорилго болох “Сэтгэлийн хаттай, ёс зүйтэй, хариуцлагатай суралцагч” төлөвшүүлэх үйлсийн нэгэн бодит илэрхийлэл байлаа.
ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД
Дунд ангийн төрөлд
Д.Эрдэнэхорол багштай 9А анги
Ахлах ангийн төрөлд
М.Болор-Эрдэнэ багштай 11А анги
тус тус ЦОМЫН ЭЗЭД-ээр шалгарлаа.
Ялалт, ялагдал бүрээс суралцаж, бие биеэ хүндэтгэн, нөхөрсгөөр өрсөлдсөн нийт сурагчдадаа болон шилжин явах цомын эзэд болсон хамт олондоо халуун баяр хүргэе!
Ялалтад бардамнахгүй, ялагдалд гомдохгүй — нөхөрлөл, хүндлэл, эв нэгдлийг эрхэмлэе!
Сэтгэгдэл бичих