Танилцуулгын үеэр сурагчид зөвхөн мэдээлэл сонсоод зогсохгүй лакроссын хэрэгслүүдтэй танилцаж, бөмбөг дамжуулах, барьж авах зэрэг үндсэн техникийг өөрсдөө биечлэн туршиж, тоглож үзсэн нь тэдний сонирхлыг ихэд татлаа.
Шинэ спортыг танин мэдэж, өөрсдийгөө сорих боломжийг сурагчид маань идэвх, сонирхолтойгоор хүлээн авч, талбайд эрч хүч, хөгжилтэй мөчүүдээр дүүрэн байлаа.
Цаашид лакросс спортоор хичээллэн, ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой сурагчдыг дэмжих чиглэлээр Логарифм сургууль Лакроссын холбоотой хамтран ажиллах болно.
Шинэ спорт • Шинэ туршлага • Шинэ боломж
Сэтгэгдэл бичих