2008 оны 9 сарын 8
- Логарифм сургууль нь анх 2008 онд Монгол улсын гавьяат багш С. Цагааны дурсгалд зориулан Цагааны том хүү Цагааны сангийн Ерөнхийлөгч Ц. Болд, Сүхбаатар дүүргийн хүндэт иргэн, ОКЕЙ ХХК-ийн захирал Д. Тосмаа нарын санаачлага, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд нийт 4 үүсгэн байгуулагч байдаг бөгөөд бүгд Нийслэлийн Лаборатори 1 дүгээр дунд сургуулийн төгсөгчид юм.
- Анх байгуулагдахдаа 1 дүгээр ангийн 21 сурагч, 6 багштай байгуулагдаж байсан.
- Энэ 2021-2022 оны хичээлийн жилд нийт бага дунд ангийн 800 сурагч, 90 багш ажилтантай болон өргөжсөн билээ.
2009 он
- Монголын Хувийн Хэвшлийн бага дунд сургуулиудын холбоонд гишүүнээр элсэв.
- Сургуулийн өргөтгөл барилгыг ашиглалтанд оруулж, нэмэлт ангиуд, спортын жижиг заал, гал тогоог ашиглалтанд оруулсан.
- Эцэг эхийн шатар, 100 буудалт даам, волейбол болон ширээний теннисний анхны тэмцээнээ зохион байгуулж, жил бүр уламжлал болов.
2010 он
- Захирал Б. Одхой Монголын Хувийн Хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны Гүйцэтгэх захирлаар сонгогдов.
- Сургуулийнхаа сурагчдын дүү нарт зориулан 40 хүүхдийн багтаамжтай “Дуду эмээ” цэцэрлэгийг байгуулсан ба сурагчдын дүү нар хөнгөлөлттэй үнээр хамрагддаг билээ.
- Хүүхдийг бага наснаас нь сонирхолтой аргаар сургаж, төрөлх англи хэлтэй болгогч зохиогчийн өмчит дэлхийн 20-иод орны 400-гаад сургуулиудын дунд хэрэгжигч олон улсын Grapeseed хөтөлбөр-тэй Японы Сендай хотод очин танилцаж, Монголоосоо анхны сургууль болон зориглож хэрэглэж эхэлсэн анхны сургууль. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хамгийн амжилттай удаан хугацаанд хэрэгжүүлж байгаа загвар сургууль болсон.
- Анх удаагаа сургуулийнхаа бүх сурагчдын оролцуулсан Гала концертоо зохион байгуулсан ба энэ нь одоо ч жил бүр уламжлан явагдаж байна. Бүх сурагчдаа концертонд жигдхэн оруулж жил бүр олон зуун хүүхдийн концерт зохион байгуулдаг ба ийм сургууль байдаггүй билээ.
2011 он
- Сургуулийн удирдлагын баг Японы Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн шугамаар Японы Саппоро хотын бага, дунд, ахлах сургуулиудаар зочилж, туршлага солилцов.
- Японы туршлагын хүрээнд Монголдоо анх удаа сургуулийнхаа бүх сурагчдыг оролцуулсан 300 хүүхдийн Спартакиадыг Монголын хөл бөмбөгийн Фүүтзаал ордноо зохион байгуулав. Энэхүү спартакиад маань уламжлал болж жил бүр зохион байгууллагддаг сургуулийн том үйл ажиллагааны нэг нь юм. Зохион байгуулагддаг онцлогоороо Монголдоо анхдагч болсон.
- Багшийн хмчээлийн хэрэглээнд технологийн шинэчлэл хийж бүх ангиудаа ТВ, бичгийн камераар тоноглов.
2012 он
- Сургууль анхны бага ангийн төгсөлтөө хийж, дунд ангитай болов.
2013 он
- Нийт Grapeseed хөтөлбөрийн хэрэглэгч сургуулиудын дунд шилдэг сургуулиар шалгарч олон улсын шагнал авсан.
- Иж бүрэн мэдээлэл зүйн лабораторийг ашиглалтанд оруулав.
2014 он
- Сургуулийн усан бассейныг ашиглалтанд оруулж, усан бассейны хичээлийг 3 дугаар ангиас нь эхлэн оруулдаг болов.
- 150 хүүхдийн суудалтай 1500 номтой номын санг ашиглалтанд оруулав.
- Хими болон Физикийн хичээлийн иж бүрэн зөөврийн лабораторитой болов.
- Сургуулийн бага ангийн 24 сурагчдын баг Сүхбаатар дүүргийн Уран гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль, Улаанбаатар хотын тэмцээнээс Тусгай байр хүртэв.
- STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй болж 4 дүгээр ангиас эхлэн инженерингийн суурь хичээлүүдийг, ахлах ангидаа роботикийн хичээлүүдийг үзэж эхлэв.
- Дунд ангийн нийт сурагчид анх удаа Хүүхэлдэйн театрт дуулалт жүжиг тоглов.
- Сургуулийн захирал Б. Одхой АНУ-ын Засгийн газрын Фулбрайт хэмээх хүндэт тэтгэлгийг хүртэж, Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн урилгаар Боловсролын удирдлагын мастерийн зэрэг горилохоор явав.
- Үүсгэн байгуулагчдын нэг Японы Tokyu Construction компанийн барилгын инженер Б. Одмагнай Монгол улсаас анх удаа Японы Тэргүүн зэргийн инженерийн зэргээ авав.
- Сургуулийн дэргэд Хөдөлмөр зусланг бий болгож дунд ахлах ангийн сурагчдын амьдрах ухааны хөтөлбөрийг эхлүүлэв.
2015 он
- Анхны дунд ангийн төгсөлтөө хийж анхны ахлах ангиа өлгийдөн авлаа.
- Сургуулийн бага ангийн 24 сурагчдын баг Сүхбаатар дүүргийн Уран гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, Улаанбаатар хотын тэмцээнээс Тусгай байр хүртэв.
- Grapeseed хөтөлбөрөөр англи хэл сурсан сурагчдаас саналаараа TOEFL Junior шалгалт өгч бүгд 700-аас дээш оноо авсан амжилт үзүүлэв.
- Сургуулийн бага ангийн сурагчдын бүжгийн баг Анхан бүжиглэгчдийн тэмцээнээс Мөнгөн медаль хүртэв.
- Сургуулийн захирал Б. Одхой Нью Йорк хотын Колумбын Их Сургуульд Боловсролын удирдлагын мастерийн зэргээ амжилттай хамгаалж эргэж ирэн бодлогын шинэчлэлээ эхлүүлэв.
2016 он
- Хамт олноороо сургуулийн алсын харааг дахин тодорхойлж, Дэвшилтэт боловсролын сургууль болохоор эргэлт буцалтгүй шийдэцгээв.
- Төгсөгчдөд байх үнэт зан чанараа тодорхойлж, нийгэм соёл, зан чанарын хөтөлбөрөө албан ёсжуулав.
- Maker space буюу технологийн хамгийн орчин үеийн кабинетийг тохижуулан ашиглалтанд өгөв.
- Сургуулийн захирал Б. Одхой Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооны Тэргүүнээр сонгогдов.
- Үүсгэн байгуулагч Цагааны Болд Монгол улсын Гавьяат багш болов.
2017 он
- Сургуулийн спорт заал, жудо/аеробик/таеквондоны заал, фитнессийн барилгын өргөтгөл эхлэв
- Гэр ахуй оёдол, хоолны кабинетийг ашиглалтанд өгөв.
- Монгол ёс заншлын өргөөтэй болов.
- Princeton Их сургуулийн дэргэдэх Төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааний гэрээ зурав.
- SANTIS боловсролын төвтэй хамтын ажиллагааны гэрээ зурав.
2018 онд
- 5 сар - Олон улсын стандартын маш гоёмсог загвартай спорт заалыг ашиглалтанд өгөв. NBA стандартын шалтай анхны ЕБС-ийн заал болсноороо онцлог байв.
- Logarithm Titans сагсны шигшээ баг байгуулагдав.
- 3 сар - Сургуулийн ахлах ангийн сурагчид анх удаа олон улсын хуралд БНХАУ-ын Бээжин хотноо олон улсын сургуулиудын дунд зохион байгуулагддаг Харвардын Нэгдсэн Үндэстний хуралд оролцож 11 дүгээр ангийн сурагч С. Ананд анхны олон улсын шагналыг авав.
- 9 сар - Сургуулийн 10 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, сургуулийн анхны баримтат кино хийвэ Мөн 1000 үзэгчтэй сургуулийн ойн гала концертыг Корпорэйт театрт амжилттай тоглов.
- Сургуулийн анхны Diamond Fashion Show-г загвар зохион бүтээгчид болон загвар өмсөгчдийн уралдааныг зохион байгуулж загвар өмсөгч С. Төгс шүүв. Энэ загварын шоунаас загвар өмсөх ирээдүйтэй загвар өмсөгчийг тодруулсан нь 8 дугаар ангийн сурагч Б. Есөн-Эрдэнэ байсан нь хожмоо 2021 оны загварын агентлагийн модель болов.
2019 онд
- 3 сар - Сургуулийн ахлах ангийн сурагчид БНХАУ-ын Бээжин хотноо олон улсын сургуулиудын дунд зохион байгуулагддаг Харвардын Нэгдсэн Үндэстний хуралд оролцож 11 дүгээр ангийн сурагч Г. Тодсэцэн, Ж. Эрдэнэмөнх нар олон улсын шагнал авав.
- 6 сар - Анхны 7 настай нэгдүгээр ангид элсэн орсон сурагчид 12 дугаар ангиа төгсч төгсөлтийн баярыг ёслол төгөлдөр, баярын нулимс дүүрэн тэмдэглэв.
- Анхны төгсөгчдөөс Л. Энхзаяа Унгарын засгийн газрын 100% тэтгэлэг, Г. Ундрам ОХУ-ын засгийн газрын 100% тэтгэлэг, Б. Тамираа Болгарын засгийн газрын 100% тэтгэлэг авав. Сурагч С. Ананд Trinity College Dublin, сурагч Э. Тэмүүлэн Nest академийн шугамаар шалгарч АНУ-д график дизайнчаар ажиллахаар, сурагч Л. Төр-Орших Итали улсад суралцахаар явав. Бусад бүх төгсөгч нар МУИС, ШУТИС, ГМИТ, СЭЗДС, АУҮДС-д элсэн орж амжилттай суралцаж байна.
- 10 сар - Сургууль хуучин жижиг заалаа хөрвүүлж 108 хүний суудалтай хөрвөдөг театр болгов. Уг театр нь хурал, театр болон бүжгийн заал болон хөрвөдөг онцлогтой.
- Logarithm Titans сагсны шигшээ баг Спортын мастер дасгалжуулагч Г. Ундрахын хамт U-16 улсын тэмцээнээс алтан медаль, СБД-ийн ЕБС-үүдийн тэмцээнээс хүрэл медаль авч Нийслэлийн шилдэг 8 багийн нэг болов.
- Logarithm Titans волейболын шигшээ баг байгуулагдаж Спортын мастер дасгалжуулагч О. Баярхүү, Б. Баатарцогт нарын хамт Завхан аймагт болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож эмэгтэй баг нь улсын 16 шилдэг, эрэгтэй баг нь улсын 8 шилдэг багийн нэг болов.
2020
- 1 сар -- Ковидын цар тахлын он жилүүд эхлэв. Сургууль хөл хорио эхлэнгүүт цаг алдалгүй цахим хичээлд шилжин оров. Бүх сурагчид logarithm.edu.mn имэйл хаягтай болж Google Classroom-ийг цахим хичээлд ашиглав.
- 6 сар - Анхны 6 настай нэгдүгээр ангид орсон шавь нар 12 дугаар ангиа төгсөв. Ковидын цар тахлын үе таарсан гунигт мөч байсан хэдий ч амжилттай төгсч, төгсөлтийн баяраа тэмдэглэцгээв.
- Анхны төгсөгчдөөс сурагч Э. Индранил Нагоягийн их сургуулийн 100% тэтгэлэг, Б. Номулан, Д. Мандах-Од нар Унгарын засгийн газрын 100% тэтгэлэг, Н. Номин-Эрдэнэ Бээжингийн олон улсын харилцааны сургуулийн 100% тэтгэлэг, Л. Уламбаяр ШУТИС-ын Ректорын тэтгэлэг авав.
- Мөн анхны ЭЕШ-ийн математикийн 800 оноог сурагч Х. Баярцогт Б. Насанбаяр багшийн хамтаар, Нийгмийн ухааны 800 оноог сурагч А. Энхмаа багш С. Энхнаран багшийн хамт авсан амжилт гаргав.
2021 он
- Хичээл танхимаар эхэлсэн ч 11 сард дахин хатуу хөл хорионд оров. Хөл хорионы хугацаанд уахим хичээлээ хариуцлагатай заахаас гадна сурагчдынхаа сэтгэл зүйд анхаарч сургуулийн сэтгэл зүйч Г. Баяртуяа сэтгэл зүйн хичээлүүдийг дунд ахлах ангиудад цахимаар оруулж, бага ангиудад Нийгмийн ажилтан Л. Булгамаа гэртээ аюулгүй байх хичээлүүдийг оруулав. Сурагчдын дижитал чадвар эрс сайжирч сургуулиас зохиосон цахим шинэ жил, цахим уралдааг олимпиадад амжилттай оролцож цахимаар хамт олноосоо ганцаардалгүй өнгөрүүлж чадав.
- 10 сар- Eduten Finland Math Финлянд улсын математикийн хөтөлбөрийг бага ангиуддаа нэвтрүүлэв.
- 4 сар - Дунд ахлах ангийн сурагчид SOF олон улсын олимпиадад цахимаар оролцож олон тооны алтан медалийг Математик, Англи хэл, Нийгмийн ухааны хичээл дээр авснаас Олон улсын хэмжээний алтан медалийг 12а ангийн сурагчид Ф. Сайнаа болон М. Мөнхтуяа нар авав.
- 4 сар - Minecraft, Kids coding хичээлүүд 4, 5 дугаар ангиудад Б. Анхбаяр багшаар заагдаж эхлэв.
- 8 сар - ЭЕШ өвчин болон сонгуулиас болон хойшлов. Сургуулийн төгсөгчдөөс 12а ангийн сурагч Ф. Сайнаа Нийгмийн ухааны ЭЕШ-нд багш С. Энхнарангийн хамт бэлдэж 800 оноо, сурагч Б. Энхбадрах Хар зургаар 800 оноо авсан амжилт гаргав.
- Энэ оны Төгсөгч Э. Индра "Kyungpook National University" Их сургуульд Солонгос улсын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй суралцах урилгаа хүлээн авсан.
- 9 сар - Сургуулийн хичээл 100 хувь танхимаар орж эхлэв.
- SEEL буюу Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг нийт ангиуддаа хичээл болгон орж эхлэв. Сэтгэл зүйн албатай болж бага, дунд, ахлах ангийн сэтгэл зүйч нартай болов.
- Анхны мэтгэлцээний шагналыг дасгалжуулагч, сэтгэл зүйч Ч. Сүхбат шавь нарын хамт авав. 9а ангийн сурагч Г. Маргад - Эрдэнэ, 10б ангийн сурагч Х. Энгүүн, С. Хулан нараас бүрдсэн мэтгэлцээний Strive баг маань Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “ЭРХЭЭ МЭДЬЕ-2021” анхлан мэтгэлцэгчдийн улсын аварга шалгаруулах өндөр амжилт үзүүлж 84 багаас тэргүүлж аварга болсон.
- Сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ, Логарифм Тайтанс багийн гишүүд болох 10а ангийн сурагч Б. Чингүн, 10б ангийн сурагч Г. Тодбилэгт нар маань Сагсан бөмбөгийн ур чадварын ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС U15 насны ангилалд Мөнгөн медалийн эзэд болов.
2022
-
Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай Логарифм Тайтанс баг MGL 3x3 сагсан бөмбөгийн U16 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож Улсын аваргын Хүрэл медальт баг боллоо.