ЛОГАРИФМ TITANS БАГ АЛТАН МЕДАЛИЙН БОРОО ОРУУЛЛАА!

Монголын Чирлидингийн Холбооны аварга шалгаруулах тэмцээнд Логарифм сургуулийн LOGARITHM TITANS баг амжилттай оролцож, бахдам сайхан амжилт үзүүллээ.

Багийн төрөл: U12 насны ангилал

Jazz төрөл – Алтан медаль

Pom төрөл – Алтан медаль

Давхар алтан медаль хүртсэн сурагчид:

7а ангийн сурагч З.Анунгоо

7а ангийн сурагч З.Хулангоо

— Jazz төрөлд алт

— Pom төрөлд алт

U14 насны ангилалд

9б ангийн сурагч О.Эгшиглэн

8б ангийн сурагч Г.Амирлан

нар Double Pom төрөлд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

Энэхүү амжилтаараа LOGARITHM TITANS баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авлаа. 

Энэхүү бахархам амжилтын ард сурагчдаа чин сэтгэлээсээ бэлтгэн, ур чадвар, хичээл зүтгэлээр нь чиглүүлэн ажилласан дасгалжуулагч багш СТА Т. Ариунзаяа танд халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.

Хичээл зүтгэл, сахилга бат, эв нэгдлийн үр дүн болсон энэхүү гайхалтай амжилтаар нийт сурагчид, эцэг эхчүүд, багш нартаа халуун баяр хүргэе. Улам илүү амжилтуудыг хүсье.

https://www.facebook.com/share/p/1CjU4GbeNs/

Сэтгэгдэл бичих