Ажлын өдөр: 07:00-19:00

ЛОГАРИФМ СУРГУУЛЬ 15 ЖИЛ

Логарифм сургуулийн 15 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт эцэг эх, асран хамгаалагч, багш нарынхаа сэтгэлийг огшоосон гайхалттай болж өндөрлөлөө.

Хүүхдүүдийнхээ авьяас чадварыг дэмжин хөгжүүлж, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлаж, талархсанаа илэрхийлэхийн сацуу хүндэтгэлийн тоглолтоо өндөр хэмжээнд зохион байгуулсан хамт олондоо болон дэмжин тусалж хамтран ажилласан бүхий л хүмүүстээ халуун талархал дэвшүүлье.

Насан туршийн боловсролыг аз жаргалынх нь эхлэл болгосон

Найз нөхдийн нандин холбоог нартын амьдралынх нь шигтгээ болгосон

Сайн сайхны мөнхийн түүчээлэгч

Саруул ухааны үүрдийн дурдатгал

Цаглашгүй эрдмийн гэгээн ордон Логарифм билээ.

Сэтгэгдэл бичих