“КРЕШЕНДО” ХАМТЛАГ “ШИЛДЭГ УДИРДЛАГА” НОМИНАЦИД ШАЛГАРЛАА!

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 31 дэх удаагийн уралдаант наадмын II шатанд Логарифм сургуулийн “Крешендо” хамтлаг амжилттай оролцож, “Шилдэг удирдлага” номинацид шалгарлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулдаг энэхүү наадам нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит юм.

Хоёр үе шаттай тус наадмын I шатанд нийслэлийн 7 дүүргийн төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын 59 сургуулийн 2531 суралцагч авьяас билэг, дуулах ур чадвар, багийн ажиллагаагаа сорьжээ. Харин Монголын Хүүхдийн ордонд болсон II шатны шалгаруулалтад 19 сургуулийн найрал дууны хамтлагийн 767 суралцагч оролцож, заавал дуулах болон өөрсдийн сонгосон бүтээлээ толилууллаа.

Авьяас, хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ энэхүү амжилтыг бүтээсэн “Крешендо” хамтлагийн сурагчдадаа болон хөгжмийн багш О.Дэлгэрмаа, Д.Түвшинжаргал нартаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн улам их амжилт хүсье!

Хамтлаг маань 2026 оны 10 дугаар сарын 28-нд Соёлын төв өргөөнд болох гала тоглолтод оролцож, шагналаа гардан авна.

https://www.facebook.com/share/p/1HX12rDSNz/

Сэтгэгдэл бичих