“Ялалтандаа бардамнахгүй, ялагдалдаа гомдохгүй” зарчмын дор хүүхэд бүр өөрийгөө сорьж, найз нөхдөө дэмжин, ялалт ялагдлын аль алиныг зөвөөр хүлээн авч, багийнхаа төлөө хичээн зүтгэлээ.
4–5 дугаар ангийн төрөлд “УЛААН ЛУУ” баг
2–3 дугаар ангийн төрөлд “ХӨХ ИРВЭС” баг
тус тус ЯЛАГЧ боллоо.
Ялагч багууддаа болон спортын талбайд хүчээ сорьж, нөхөрсөг сайхан өрсөлдсөн нийт сурагчдадаа баяр хүргэе!
Спорт нь хүүхдүүдэд тууштай байх, хариуцлага хүлээх, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, ялагдлаас суралцан дахин хичээх сэтгэлийн хат төлөвшүүлдэг.
Энэ бүхэн нь тасралтгүй өсөн хөгжих эрмэлзэлтэй, сэтгэлийн хаттай, ёс зүйтэй, хүнлэг хандлага, хариуцлагатай суралцагчдыг төлөвшүүлж, нийгэмдээ, дэлхийд утга учиртай хувь нэмэр оруулах иргэдийг бэлтгэх Логарифм сургуулийн эрхэм зорилгын нэгэн хэсэг билээ.
НӨХӨРСӨГ ОЛИМП – НӨХӨРЛӨЛ, ХҮЧ, ХУРД, ЭВ НЭГДЭЛ, ЯЛАЛТ!
Сэтгэгдэл бичих