Ажлын өдөр: 07:00-19:00

Онцлох мэдээ

2024-2025 оны хичээлийн жилийн Ахлах ангийн 7 дахь үе, дунд ангийн 10 дэх үеийн төгсөлтийн баяр

12 жилийн өмнө аав ээждээ хөтлүүлэн сургуульдаа орсон бяцхан сурагчид маань өнөөдөр өсөж том болжээ. Логарифм хэмээх дулаахан бас том гэр бүлийн эрч хүчтэй, авьяаслаг, идэвхтэй, хөгжилтэй, бас дэггүй та нар маань ингээд тал тал тийшээ нисэж, амьдралынхаа дараагийн түүхийн хуудсаа бүтээхээр даль жигүүрээ дэлгэж, догдлон суугаа энэ мөч үнэхээр гайхамшигтай, бас түүний тань нэгээхэн хэсэг болж байгаадаа багш нар бид чинь азтай.

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН АМЖИЛТЫН МЭДЭЭ

XII ангийн сурагчид маань Олон улсын SAT, IELTS, элсэлтийн шалгалтуудаа амжилттай өгсөнд баяр хүргэе.

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөр олуулаа тэмдэглэлээ

Эрхэм хүндэт багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье!