Ажлын өдөр: 07:00-19:00

"BUSINESS SIMULATION" төсөлт хичээлийн тайлан, хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Логарифм сургууль Ахлах ангийн сургалтын системдээ хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн дижитал платформ нэвтрүүлэн амжилттай үргэлжилж байна. Хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн симуляци төсөлт хичээлд XI ангийн сурагчид 12 долоо хоногийн турш хамрагдаж амжилттай өндөрлөлөө.

Төсөлт хичээлээр сурагчид багаараа виртуаль компани байгуулж бизнесийн шинэ санаа гаргах, төлөвлөх, эрсдлийг тооцоолох, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах зэрэг бизнесийн бодитой чадваруудад суралцсан байна. 

Oролцогч багууд маань бизнесийн төслийн хүрээнд эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлсон, зорилгодоо хүрэх явцад тулгарсан бэрхшээл, даван туулсан арга замаа дүгнэн хэлэлцүүллээ. 

Tөсөлт хичээлд 11а ангиас "Odyssey", 11б ангиас "Wishtrip" багууд тус тус шалгарсан бол 11а ангийн "BAT", 11б ангийн "Moguul" багууд онцгой багаар шалгарлаа. Төсөлт хичээлдээ амжилттай хамрагдсан 11-р ангийн нийт сурагчдадаа баяр хүргэе. 

Xичээлийг амжилттай удирдаж явуулсан зочин багш нар болох Ч.Сайнбилэг (MBA), болон З.Хайдар (MBA) багш нартаа халуун талархал илэрхийлье. 

Өнөөдөр хийж буй үйлдэл бүхэн ирээдүйг бүтээж байдаг.

Сэтгэгдэл бичих