Ажлын өдөр: 07:00-19:00

ЭЕРЭГ ЦЭНЭГ ӨДӨРЛӨГ

Хичээл сургалтын үйл ажиллагаа дуусч зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын зөвлөл, сургуулийн хүүхдийн оролцооны байгууллага, клубүүд хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “ЭЕРЭГ ЦЭНЭГ” өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.

Өдөрлөг бүтэн өдөр үргэлжилж нийт 17 өртөөгөөр аялан, АХА тэмцээн, шатар, зураг Esport тэмцээнүүдэд оролцож хөгжилтэй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

Мөн сурагчдын оролцооны байгууллагууд маань 2024-2025 оны хичээлийн жилд өөрсдийн хийсэн үйл ажиллагааны тайлангаа үе тэнгийн найз нөхөд, ах эгч, дүү нартаа тайлагнасан юм.

Мөн сурагчид өөрсдийн тэжээдэг амьтнаа авч ирж бусадтайгаа амьтан тэжээх, хэрхэн арчилдаг талаар ярилцаж, туршлагаа солилцлоо.

Хүүхдүүд минь өөрийн хобби, сонирхлоо улам баяжуулан хөгжүүлж, зуныг зугаатай сайхан өнгөрүүлэн, шинэ хичээлийн жилээр аз жаргалтай уулзацгаая.

Сэтгэгдэл бичих