Ажлын өдөр: 07:00-19:00

Онцлох мэдээ

"АМЖИЛТЫН ЭЗЭД" ДУНД АХЛАХ АНГИ

Логарифм сургуулийн 2023-2024 оны хичээлийн 2-р хагас жилд олон улсын, улсын, нийслэл дүүргийн болон нэрэмжит уралдаан тэмцээн, олимпиадууд, шалгалтанд амжилт үзүүлсэн, гадны их дээд сургуулиудад тэнцэж орсон 197 сурагч, шавь нараа бэлдсэн Дунд ахлах ангийн 22 багш нарыг болон анги хамт олныг алдаршуулан шагнаж урамшуулав. Та бүхэндээ баяр хүргэж, талархал дэвшүүье!

Логарифм сургууль Ахлах ангийн сургалтын системдээ хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн дижитал платформ нэвтрүүллээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн симуляци төсөлт хичээлд XI ангийн сурагчид 12 долоо хоногийн турш хамрагдаж амжилттай өндөрлөлөө.

Сүхбаатар дүүргийн Биологийн олимпиадад амжилттай оролцлоо.

8, 9, 12 дугаар ангийн сурагчид маань Сүхбаатар дүүргийн Биологийн олимпиадад амжилттай оролцож нийслэлийн олимпиадад орох эрхээ авлаа.