Ажлын өдөр: 07:00-19:00

Онцлох мэдээ

"АМЖИЛТЫН ЭЗЭД" ДУНД АХЛАХ АНГИ

Логарифм сургуулийн 2023-2024 оны хичээлийн 2-р хагас жилд олон улсын, улсын, нийслэл дүүргийн болон нэрэмжит уралдаан тэмцээн, олимпиадууд, шалгалтанд амжилт үзүүлсэн, гадны их дээд сургуулиудад тэнцэж орсон 197 сурагч, шавь нараа бэлдсэн Дунд ахлах ангийн 22 багш нарыг болон анги хамт олныг алдаршуулан шагнаж урамшуулав. Та бүхэндээ баяр хүргэж, талархал дэвшүүье!

АМЖИЛТЫН МЭДЭЭ

Төгсөх ангийн сурагчид болон төгсөгчид маань гадаадын шилдэг, их дээд сургуулиудаас тэтгэлэгтэй суралцах урилгуудаа хүлээн авч байгаад бид бүхэн баяртай байна.

2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн Батламж гардуулах үйл ажиллагаа

Логарифм сургуулийн Ахлах ангийн 6 дахь үе, дунд ангийн 9 дэх үеийн төгсөлтийн баяр 6 сарын 13ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Үнэхээр сэтгэл догдлуулсан мөч, хүний амьдралын сайхан дурсамжуудын нэг, аз жаргалтай амьдралд хөл тавьж буй агшинд хамт баярлан суугаа эцэг эх, асран хамгаалагч нарын сэтгэл дүүрэн жаргалтай.