Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм Тайтанс баг Улаанбаатар лиг сагсан бөмбөгийн тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ.

Логарифм тайтанс сагсан бөмбөгийн Ахлах насны хөвгүүдийн баг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медалийн эзэд боллоо.

Нийслэлийн 9 дүүргийн 121 сургуулийн сурагчид оролцдог Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын "Улаанбаатар лиг"  сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд Баянгол, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороодын спорт цогцолборт явагдаж дууслаа.

Дүүргүүдээс шалгарсан шилдэг 98 багийн 1200 эрэгтэй эмэгтэй тамирчид хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцож ширүүн өрсөлдсөн энэ шигшээ тэмцээнд Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай Логарифм тайтанс багийн Ахлах насны хөвгүүдийн баг амжилттай оролцож, Хүрэл медаль  хүртэж Гутгаар байр эзэлсэн амжилтаар тэмцээнээ дүүргэлээ. 

Дасгалжуулагч багшдаа болон хөвгүүддээ сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе! 

Сэтгэгдэл бичих