Ажлын өдөр: 07:00-19:00

"ЭКО ШИНЭЛЭГ САНАА" бүтээлийн уралдаан

6-12-р ангийнхны дунд зарласан “ЭКО ШИНЭЛЭГ САНАА” хогийн савны уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээ ангиуд маань давхар бүрд байршуулж эхэллээ.

Суралцагчид өөрсдөө хогийн саваа урлаж, сургуулийнхаа орчинд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж хаях хэвшлийг бий болгоцгооё уриатайгаар оролцлоо.

Уралдаанд идэвхтэй оролцсон суралцагчдадаа болон анги удирдсан багш нартаа баярлалаа.

Бидний хийж чадах эхний "Алхам"

Байгаль дэлхийгээ хөрсний бохирдлоос аврахын тулд хамгийн эхэнд бид хогоо эх үүсвэр дээр нь шууд ангилан ялгах нь чухал. Хүнсний хаягдлыг бусад хог хаягдалтай нийлүүлж хаях нь агаар, орчны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд хүлэмжийн хий, метан хий зэрэг хорт хийг ялгаруулах үндэс болдог. Дахин ашиглах боломжтой хог хаягдлыг гурав ангилна.

Үүнд:

Органик хаягдал буюу хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс зэрэг орно. Үүнийг бордоо, тэжээл болгон боловсруулах боломжтой.

Энгийн хог хаягдал буюу шил, лааз, хуванцар сав зэргийг ашиглаж байсан зорилгоор нь эргүүлэн боловсруулж, хэрэглээнд оруулах боломжтой.

Аюултай хог хаягдал буюу тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, хор хий ялгаруулагч хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр газарт булшилж хадгалах шаардлагатай.

#ХОГГҮЙ_ХОТЫН_ТӨЛӨӨ_ХАМТДАА

Сэтгэгдэл бичих