“Аюулгүй Сонголт" өсвөр үе, залуучуудын зан чанарт тулгуурлан эрүүл харилцаа, зөв сонголт, хэвлэл мэдээллийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар боловсрол олгох сургалтаар сурагчдад дараах мэдээ мэдээллийг хүргэсэн байна. Үүнд:
- Би гэж хэн бэ?
- Медиа ба чи
- Хил хязгаар ба сонголт
- Эрүүл харилцаа
Сургалтын үр дүнд:
- Өөрийгөө таниж мэдэх, өөрийн үнэлэмж нэмэгдэх
- Хэвлэл мэдээллийн сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах
- Үе тэнгийнхний уруу таталт, дарамт шахалтаас өөрийгөө болон бусдыг эерэг аргаар хамгаалан урьдчилан сэргийлэх
- Өсвөр насандаа жирэмслэх, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх
- Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ-д өртөхөөс урьдчилан сэргийлэх
- Үерхлээс гэрлэлт хүртэлх эрүүл зөв харилцааны үе шатыг мэдэж авлаа.
Сэтгэгдэл бичих