Ажлын өдөр: 07:00-19:00

Eduten платформ

“Eduten” платформыг манай сургууль 2020 оны 10 сараас эхлэн бага ангийн багш нартаа анхан шатны сургалтыг авч, цөм хөтөлбөртэй хослуулан бага ангийн сурагчдадаа 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Сурагчид уг платформоор дамжуулан тоглонгоо математикийн мэдлэг, чадвараа хөгжүүлэх боломжтой болдог ба математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Энэхүү платформоор манай 1 дүгээр ангийн 90 сурагч нэгдүгээр улирлын 15 долоо хоногт л гэхэд 650000 бодлого боджээ.

2022 оноос эхлэн дунд, ахлах ангийн сурагчдадаа Eduten платформыг нэвтрүүлж платформын хэрэглээгээ өргөжүүлж байна.

“Eduten” платформын ахисан шатны сургалтыг 2023 оны 2 сарын 9-нд бага ангийн болон математикийн багш нартаа авлаа. Сургалтыг платформын эксперт Доктор Эйнари Курвинен 3 модулийн хүрээнд хэрэгжүүлэгч багш нарт хүүхэд бүрийг математиикт дур сонирхолтой болгох өсөх сэтгэл зүйн суурийг тавьж өгөх аргууд, сурагчдын ялгаатай чадварт тохируулан дасгал даалгаврын сонголтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар нээж өгөх аргачлалуудыг зааж өглөө.

БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ. 

Сэтгэгдэл бичих