Ажлын өдөр: 07:00-19:00

Үндсэн хуулийн өдөрт зориулсан ЕБС-ийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Логарифм Мэтгэлцээний клуб амжилттай оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион байгуулсан "ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-нд Логарифм сургуулийн Мэтгэлцээний клубын суралцагчид мэдлэг, чадвар, оюуны дүгнэлт, сэтгэлгээний цараагаараа мэтгэлцэн 3,4 дүгээр байр эзэлсэн амжилттайгаар оролцлоо.

Уг тэмцээнд Логарифм мэтгэлцээний клубын  "Арете" баг 3-р байр 11б С.Хулан 10а Н.Маргад-Эрдэнэ, 12а Б.Мягмаржаргал, "1,2,3" баг  4-р байр 11а Э.Хангай, О.Дашням, 11б М.Хулан нар тус тус байр эзэлсэнд халуун баяр хүргэе.

Мэтгэлцээний клубын чиглүүлэгч багш А.Сүхбат болон суралцагчдадаа дараа дараагийн тэмцээн, уралдаан нь амжилт хүсье.

Уг тэмцээн нь Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг нээн хөгжүүлэх, суралцагчдад Үндсэн хуулийн талаарх ойлголт мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. 

Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтын үйл ажиллагааны үеэр  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Мэтгэлцээнд оролцож буй хүүхдүүдийнхээ мэдлэг, чадвар, оюуны дүгнэлт, сэтгэлгээний царааг хараад баяртай байна. Монголын маань ирээдүй гэгээн саруул байна гэсэн итгэл үнэмшил маань улам баталгаажлаа. Шавь нараа ийм хэмжээнд хүртэл боловсруулан сургаж, үлгэр дуурайл үзүүлж байгаа багш нарт бас талархах ёстой гэжээ.

Тэмцээний нэгдүгээр шатад нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 126 багийн 378 сурагч материал ирүүлснээс хоёрдугаар шатны тоглолтод шилдэг 48 багийн 144 хүүхэд өрсөлдсөн юм. Баг тус бүр гурван гишүүнтэй бөгөөд Архангай, Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас тус бүр нэг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас тус бүр хоёр, Дорноговь аймгаас гурав, Орхон аймгаас дөрөв, нийслэлээс 34 баг оролцсон байна. 

Сэтгэгдэл бичих