Ажлын өдөр: 07:00-19:00

"ЛОГАРИФМ ТАЙТАНС" баг Сонирхогчдын U18 насны Волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Сонирхогчдын U18 насны Волейболын аварга шалгаруулах тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцож 20 багаас Дэд байр хүртэл тоглож, Мөнгөн медалийн эзэд болсонд баяр хүргэе.

Багийн тоглогч Т.Тэмүүжин энэ удаагийн тэмцээнд "ШИЛДЭГ ХОЛБОГЧ"-оор шалгарч Өргөмжлөл, Алтан медалийн эзэн болсон байна. Баяр хүргэж, амжилт хүсье.

Шинэ оны анхны тэмцээндээ амжилттай оролцсон Дасгалжуулагч багш спортын мастер О.Баярхүү болон тамирчдадаа цаашдын тэмцээн уралдаандаа улам их амжилт гаргахыг хүсье.

Сэтгэгдэл бичих