Ажлын өдөр: 07:00-19:00

Ө.Жаргалмаа багштай 7в ангийнхан "Сайн үйлсийн аян" өрнүүлэв.

Бид нэлээн хугацааны турш ярилцаж, зөвлөлдсөний эцэст амьтдад туслах сайн үйлсийн аяныг зохион байгуулсан билээ.

Хөөрхөн зулзага ТББ нь 50 гаран мууртай, маш олон нохойтой газар ба амьтдад тусалж, өөрсдийн эзнээ олох хүртэл түр орон байраар хангадаг хөөрхөн асрамжийн газар юм. Ёстой хөөрхөн хөөрхөн амьтад зөндөө байсан шүү. Багшийнхаа санаа оноог дэмжин, тусалдаг эцэг эхчүүд, хөөрхөн сурагчдадаа маш их баярлалаа. Хандиваар нийт 132.000₮ цугларч багш нь мөн мөнгө ханвивлаж нийт 200.000₮ болсон ба муурны диюүкэ хоолноос (1-н үнэ 100.000₮) 2-г авлаа.

Амьтдад дэвсэх хөнжил, дулаан дэвсгэрүүдтэй очиж нэг өдрийг анги хамт олноороо сайн үйлд зориулсан байна. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл бичих