Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм ТАЙТАНС баг U14 Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд амжилттай оролцлоо.

U14 Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд нийт 124 баг оролцсоноос эрэгтэй 57 баг орсон. Логарифм ТАЙТАНС баг шилдэг 20-д үлдэж энэ удаагийн тоглолтыг өндөрлөв.

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон Шарангад, НОЁН 2, Эрчис тас, Аврагч, Эрдэнэт, Говьсүмбэр гэсэн 7 багийн дундах бооцоот тэмцээнд оролцож 2-р байр эзэлж, ганзага дүүрэн ирсэн амжилттай. 

Дасгалжуулагч багш Б.Баатарцогт, Г.Лувсанжамц болон тамирчин сурагчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Сэтгэгдэл бичих