15 долоо хоногийн хугацаанд 1-5 ангийн суралцагчид EDUTEN платформ дээр нийт 3 сая 500 мянган бодлого бодож дэлхийн EDUTEN хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудаас тэргүүлсэн амжилттай.
Манай сургуулийн амжилт, үр дүнтэй өөрсдийн биеэр танилцахаар Финландын EDUTEN хөтөлбөрийн Ерөнхий захирал Henri Muurimaa, Хамтын ажиллагаа хариуцсан захирал Makke Leppanen нар ирж хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцлаа. Суралцагчдын хичээлдээ сонирхолтой, Англи хэл дээр бодлогоо бодож байгааг хараад бахархаж, цаашид олон олон жил хамтран ажиллахаа илэрхийлэн бидэнд баяр хүргэлээ.
Сэтгэгдэл бичих