Ажлын өдөр: 07:00-19:00

"ЛОГАРИФМ ТАЙТАНС" МСБХ-ны "U17" насны Улсын аварга шалгаруулах тэмцээний 3-р байр Хүрэл медалийн эзэд боллоо.

Нийт эрэгтэй 32 баг өрсөлдсөнөөс Логарифм “ТАЙТАНС” Эрэгтэй шигшээ баг маань 3-р байр эзэлж ХҮРЭЛ медаль хүртлээ.

Тоглолт бүр нь огшоосон, хүнд, хэцүү, тэвчээр шаардсан, сэтгэл зүйг шалгасан, догдлуулсан, бүр анх удаагаа 3 удаа цаг сунгасан тоглолтыг давсан, ихэнх тоглолт нь хожигдож яваад хожсон гайхалтай тэмцээн болж өндөрлөлөө.

Уг багийн тамирчид маань 4 жилийн өмнөөс анхан шатнаасаа бэлтгэл хийж эхлэн тасралтгүй, тууштай, зорилготой одоог хүртэл зүтгэн нэг баг болж энэ амжилтыг үзүүлж байгаа нь хамгийн ТОМ онцлог юм.

Нийт баг тамирчид, Спортын мастер, дасгалжуулагч Г.Ундрах, мөн үргэлж дэмжиж урам хүч хайрладаг бүх хүмүүстээ халуун баяр хүргэе.

Мөн зохион байгуулагч MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association-д талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих