ТШ Б.Шаравын “Чингис хаан” хэмээх 2 бүлэг 6 үзэгдэлт дуурийн анхны тоглолт 2003 оны 5-р сарын 3-ны өдөр болжээ. Дуурийн цомнолыг АУЗ П.Бадарч бичсэн ба Их Эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.
Сэтгэгдэл бичих