Ажлын өдөр: 07:00-19:00

Сүхбаатар дүүргийн Биологийн олимпиадад амжилттай оролцлоо.

8, 9, 12 дугаар ангийн сурагчид маань Сүхбаатар дүүргийн Биологийн олимпиадад амжилттай оролцож нийслэлийн олимпиадад орох эрхээ авлаа.

Хүүхдүүд маань Сүхбаатар дүүргийн Биологийн олимпиадад амжилттай оролцлоо.

  • 2-р байранд 8а ангийн сурагч Б. Дөлгөөн, 9a ангийн сурагч Б. Цагаансүлд, 12а ангийн сурагч Э. Гэрэлтсайхан нар
  • 3-р байранд 9а ангийн сурагч Г. Ананд, Б. Анударь, А. Энхжин нар эзэлж Нийслэлийн олимпиадад орох эрхээ авлаа. 

Мөн амжилттай оролцсон 8в Б. Энх-Энэрэл, 8в М. Билгүүнтөгс, 9а ангийн сурагч А. Хишигт нар Нийслэлийн олимпиадад орох эрх авлаа. 

Шавь нараа амжилттай бэлдсэн C. Болорцэцэг, Л. Тайвандулам багш нартаа болон амжилт үзүүлэн оролцсон сурагчиддаа баяр хүргэе! 

Сэтгэгдэл бичих