Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм Тайтанс ахлах насны эрэгтэй баг "Улаанбаатар Лиг" Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ!

Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай Логарифм Тайтанс ахлах насны эрэгтэй баг Сүхбаатар дүүргийн "Улаанбаатар Лиг" Сагсан бөмбөгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ!

2022 оны 4 сарын 9, 10-ны өдрүүдэд болж өнгөрсөн Сүхбаатар дүүргийн "Улаанбаатар Лиг" Сагсан бөмбөгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай, Г. Наранбаатар ахлагчтай Логарифм Тайтанс ахлах насны эрэгтэй баг ширүүн өрсөлдөөнд гал халуун тоглолт үзүүлж МӨНГӨН МЕДАЛЬ авлаа! Уг тэмцээний Алтан медалийг Улсын аварга 3-р дугаар сургууль, Хүрэл медалийг Улсын дэд аварга 31-р сургууль орсон байна.

Дасгалжуулагч багшдаа болон хүүхдүүддээ халуун баяр хүргэж Нийслэлийн тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Сэтгэгдэл бичих