Үйл ажиллагаагаар сурагчдад эх орныхоо түүх, өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээ, уран илтгэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
“ЭХ ТҮҮХЭЭРЭЭ БАХАРХЪЯ” бүтээлийн үзэсгэлэнгийн уралдаанд "БҮТЭЭЛЧ АНГИ"-иар шалгарсан анги хамт олон:
Г.Ариунсансар багштай 3в анги
Б.Түмэнжаргал багштай 4а анги
Б.Солонгомаа багштай 5а анги
Л.Пагмадулам багштай 6в анги
А.Пүрэвням багштай 7в анги
Л.Тайвандулам багштай 8а анги
Д.Эрдэнэхорол багштай 9а анги
Д.Мэндбаяр багштай 10б анги
Д.Жаргалбаяр багштай 10в анги
“ТУСГААР ТОГТНОЛ” сургуулийн аварга шалгаруулах уран илтгэлийн уралдаанд шалгарсан сурагчид:
Тэргүүн байр
Б.Эрмүүн /11а анги/
Дэд байр
Ж.Энхбилэгт /11б анги/
С.Учрал /10в анги/
Гутгаар байр
Б.Цагаадай /11б анги/
Г.Мишээл /8в анги/
Э.Тэмүүлэн /10б анги/
Тусгай байр
Т.Хүслэн /10в анги/
З.Намулун /8б анги/
Ү.Билэгт-Очир /8а анги/
О.Маргад /8б анги/
ТҮҮХ, ХӨГЖМИЙН ИНТЕГРАЦЧИЛСАН ҮЗҮҮЛЭХ ХИЧЭЭЛ
“Монгол бахархал” аяны хүрээнд “Монголын нууц товчоо”, “Чингис хаан” дуурийн бүтээлд тулгуурлан “Тэмүжиний бага насны түүхийг дуурийн урлагаар дамжуулан танин мэдэх нь” сэдэвт интеграцчилсан үзүүлэх хичээлийг дуу хөгжмийн багш О.Дэлгэрмаа, түүхийн багш П.Эрдэнэпүрэв нар хамтран зохион байгууллаа.
Сурагчид Мянганы суут хүмүүн Тэмүжиний бага насны түүхийг түүх, урлагийн уялдаа холбоогоор дамжуулан судалж, танин мэдсэнээрээ онцлог хичээл боллоо.
Эх орныхоо түүх, өв соёлыг бүтээлээрээ илэрхийлж, уран илтгэх ур чадвар, бүтээлч санаа, шүүмжлэлт сэтгэлгээгээрээ бусдыгаа манлайлсан нийт сурагчид, анги хамт олондоо халуун баяр хүргэе!
Сурагчдынхаа мэдлэг, авьяас чадварыг хөгжүүлж, үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт багш нартаа талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Эх түүхээрээ бахархаж, өв соёлоо дээдэлж, тусгаар тогтнолоо эрхэмлэн хамгаалъя!
УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Сэтгэгдэл бичих