"ГОЙМОН ГҮҮР" ОЛИМПИАДЫН ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ӨМНӨХ ЖИЛИЙН РЕКОРД ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Сургуулийн нэрэмжит "Гоймон гүүр" олимпиад хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, дунд болон ахлах ангийн шилдэг багуудаа тодрууллаа.

Сурагчдын оролцоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн тул энэ жилийн тэмцээнийг хоёр шаттай зохион байгууллаа. Нэгдүгээр шатанд сурагчид анги дотроо өрсөлдөж, шалгарсан баг нь ангиа төлөөлөн хоёрдугаар шатанд оролцлоо. 

Энэ жил сурагчид гүүрний загвар, хийцээ сайжруулж, даацыг нь нэмэгдүүлснээр дунд болон ахлах ангийн ангилалд хоёуланд нь өмнөх жилийн дээд амжилтыг шинэчиллээ. Сурагчдын бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг сорьсон олимпиад сонирхолтой, өрсөлдөөнтэй өрнөлөө. 

Дунд ангийн ангилал

I байр – Г.Үүрцайх багштай 8В анги

II байр – О.Дэлгэрмаа багштай 8Г анги

III байр – А.Пүрэвням багштай 7В анги

Тусгай байр – Г.Анхбаяр багштай 8Б анги

Ахлах ангийн ангилал

I байр – Д.Дэнсэнбал багштай 11Б анги

II байр – Д.Мэндбаяр багштай 10Б анги

III байр – П.Энхбаяр багштай 12Б анги

IV байр – Р.Азжаргал багштай 9Б анги

Шилдэг амжилт үзүүлсэн багууддаа баяр хүргэе! Санаагаа бодит бүтээл болгон туршиж, ангиа төлөөлөн оролцсон сурагчид болон тэднийг дэмжсэн багш нартаа баярлалаа.

https://www.facebook.com/share/p/1JPFPBWB6E/

Сэтгэгдэл бичих