Ажлын өдөр: 07:00-19:00

Виртуал музейгээр аяллаа.

Нийгмийн ухааны сургалт арга зүйн багийн сарын аяны хүрээнд дунд, ахлах ангийн сурагчид виртуал музейгээр аяллаа.

Манай сургууль 2020 онд МУИС-ын дэргэдэх Дижитал Солюшнс старт аптай хамтран Виртуал лабтай болсон билээ. Үүний хүрээнд сургуулийн маань лаб Монголын нууц товчоо, Занабазарын музей, Хархорин хотын музей, Үлэг гүрвэлийн музей, Монголын сүм хийдийн музей зэрэг виртуал контенттой болсон юм.

Нийгмийн ухааны сургалт арга зүйн багийн сарын аяны хүрээнд дунд, ахлах ангийн сурагчид маань эдгээр виртуал музейгээр аялж Монголын нууц товчоо, Занабазарын музей, Хархорин хотын музей, Үлэг гүрвэлийн музей, Монголын сүм хийдийн музейг VR төхөөрөмжөөр үзэж сонирхлоо.