“Захидлын булан” — Сурагчид бодол, мэдрэмжээ илэрхийлж, бие биеэ анхааралтай сонсох, бусдын мэдрэмжийг ойлгон хүндэтгэх, эерэг харилцааг эрхэмлэхэд суралцлаа.
“Багшийн тав тухтай бүс” — Багш нарын сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих, стрессээ зохицуулахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Эцэг эхэд зориулсан зөвлөгөө — Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгож, мэдрэмжийг нь хүндэтгэн, өдөр тутамдаа хэрхэн дэмжих талаар зөвлөгөө хүргэлээ.
“Мэдрэмжийн хувцаслалт” — Аяны төгсгөлд сурагчид, багш, ажилтнууд хувцаслалтаараа дамжуулан мэдрэмжээ илэрхийлж, бие биеэ дэмжих сэтгэлээр нэгдлээ.
Сургуулийнхаа сэтгэл зүйн аюулгүй, дулаан, дэмжлэгтэй орчныг хамтдаа бүрдүүлэхэд идэвхтэй оролцсон нийт сурагчид, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Сэтгэгдэл бичих