Энэ удаагийн хичээлээр сурагчид түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн монголчуудын ан амьтны мөр шинжих уламжлалтай танилцаж, хөхтөн амьтдыг хэрхэн ангилдаг, тэдгээрийн бие бүтцэд ямар онцлог байдгийг музейн үзмэрт тулгуурлан судаллаа. Мөн музейн “Амьтдын мөр” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, мэдлэгээ бататгав.
Ийнхүү танхимд үзсэн хичээлээ бодит үзмэр, түүхэн сурвалжтай холбон судалснаар сурагчид ажиглах, харьцуулах, дүгнэлт хийх чадвараа хөгжүүлж, судалгааны арга барилд суралцлаа.
Музей бол зөвхөн үзмэр үзэх газар бус, мэдлэгээ бодит зүйлтэй холбон ойлгож, сонирхон судлах сургалтын орчин юм. Хамтран ажилласан Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Музей / NMNS хамт олонд талархал дэвшүүлье.
Сэтгэгдэл бичих