Хамтдаа хичээж бэлтгэсэн үзүүлбэрээ Улаанбаатар театрын тайзнаа толилуулсан нь сайхан дурсамж нэмсэн мөч байлаа. Шилдэг үзүүлбэрээр шалгарсан анги хамт олон, сурагчдадаа баяр хүргэе! Анги хамт олноо сэтгэл гарган бэлтгэж, хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхэд цаг заваа зориулсан багш нартаа баярлалаа. Сургуулийнхаа үйл ажиллагааг үргэлж дэмжиж, бэлтгэлээс нь эхлээд тайзнаа гарах мөч хүртэл хүүхдүүддээ урам өгч, хамт байсан эцэг эх, асран хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Авьяасаа хөгжүүлж, тайзнаа гэрэлтсэн сурагчдаараа бахархаж байна!
Үйл явдлын мэдээлэл
"Хүслийн жигүүр" урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүд Улаанбаатар театрын тайзнаа...
Логарифм сургуулийн "Хүслийн жигүүр" урлагийн наадмаас шалгарсан сурагчид Улаанбаатар театрын тайзнаа шилдэг үзүүлбэрүүдээ толилуулж, шагналаа гардан авлаа.
2 минут11 сарын 13 60
Сэтгэгдэл бичих