Зуслангийн орчим дахь хиргисүүр, дөрвөлжин булш зэрэг түүх, соёлын дурсгалтай танилцсанаар хээрийн музейн хичээлээ үргэлжлүүллээ.
Үдийн хоол, хөгжөөнт тоглоом, чөлөөт цагаар сурагчид найз нөхөдтэйгөө дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлж, аяллын төгсгөлд орчноо цэвэрлэж, байгальд хариуцлагатай хандахын чухлыг үйлдлээрээ харууллаа.
Энэхүү аялал нь сурагчдад танхимд сурсан мэдлэгээ бодит орчинд бататгах, бие даан судлах, багаар ажиллах, түүх соёлын өв болон байгаль орчноо хайрлан хамгаалах боломж олголоо.
Аяллыг зохион байгуулсан багш, ажилтнууд болон идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа.
https://www.facebook.com/share/p/19WXGTCdHg/
Сэтгэгдэл бичих