Хотын хөл хөдөлгөөнөөс түр холдож, цэвэр агаарт найз нөхөдтэйгөө хамт тоглож, инээлдэж, шинэ зүйл туршиж, хамтдаа бүтээсэн мөч бүхэн хүүхдүүдийн хувьд мартагдашгүй сайхан дурсамж болон үлдлээ.
Өдрийг эрч хүчтэй дасгал хөдөлгөөнөөр эхлүүлж, “Бүтээлийн цаг”-аар байгалиас олдох мөчир, боргоцойг ашиглан өөрсдийн төсөөлөл, сонирхол, бүтээлч санаагаа бодит бүтээл болгон урлав.
Мөн оюун ухааны долоодой тоглоомоор тоглон сэтгэн бодох, асуудлыг шийдвэрлэх, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ найзуудтайгаа хөгжилдөж, аз жаргалтай инээд хөөрөөр дүүрэн цагийг өнгөрүүлсэн юм.
Энэ өдрүүдийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь зөвхөн хийсэн бүтээл, тоглосон тоглоом биш байлаа. Анги хамт олноороо нэг орчноос гарч, цэвэр агаарт хамтдаа алхаж, тоглож, ярилцаж, бие биетэйгээ улам дотносон, хамтын сайхан дурсамжаа бүтээсэн нь хамгийн том үр дүн байв.
Хүүхдүүдийн баяр хөөртэй инээд, гялалзсан нүд, найзуудтайгаа хуваалцсан хөгжилтэй мөч бүр “Тамган”-ы өдрүүдийг улам өнгөлөг, дулаахан болголоо.
“Тамган” хөдөлмөр зуслан – цэвэр агаарт, найзуудтайгаа, инээд хөөрөөр дүүрэн дурсамж бүтээсэн өдрүүд байлаа.
Сэтгэгдэл бичих