Логарифм сургуулийн 19 дэх хичээлийн шинэ жилийн нээлт болж, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүлэл, шинэ зорилго дүүрэн нэгэн хичээлийн жил эхэллээ.

Бид тасралтгүй өсөн хөгжих эрмэлзэлтэй, сэтгэлийн хаттай, ёс зүйтэй суралцагчдыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээ, хүнлэг хандлага, хариуцлага, байгаль орчноо хамгаалах ухамсрыг хөгжүүлэн, нийгэмдээ төдийгүй дэлхийд утга учиртай хувь нэмэр оруулах иргэдийг бэлтгэхийг зорин ажиллана.

Бид хүүхэд бүрийн өөртөө итгэх итгэл, мэдлэг чадвар, зөв хандлага, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, бусдыг хүндэтгэн харилцдаг, зүтгэл чармайлттай, тууштай, хариуцлагатай, үнэнч шударга, зөв сэтгэл зүрхтэй иргэн болгон төлөвшүүлэхийг эрхэмлэдэг. 

Мөн суралцагчдын авьяас, сонирхол, хэрэгцээнд нийцсэн олон талт, шинэлэг сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхэд бүр өөрийн ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэн, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг чадвартай иргэнийг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа хичээн ажиллах болно. 

Логарифм сургуулийн нийт төгсөгчид, суралцагч хүүхдүүд, багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллага, хүмүүст Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 

Шинэ хичээлийн жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байг!

https://www.facebook.com/share/p/1HJzng57ZW/

Сэтгэгдэл бичих