БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIPS 2026 олон улсын тэмцээнд СТА Т.Ариунзаяа дасгалжуулагчтай “Logarithm Titans” баг бахархам амжилт үзүүллээ.
U-12 насны ангилал
Пом төрөл – Алтан медаль
Жааз төрөл – Алтан медаль
U-14 насны ангилал
Дабль Жааз төрөл – Хүрэл медаль
Манай баг тамирчид хос алтан медалийн эзэд болж, Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн сайхан амжилт гаргалаа.
Ихэр тамирчин охид болох 7а ангийн сурагч З.Анунгоо, З.Хулангоо нар маань хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтын буухиаг үргэлжлүүллээ.
Дасгалжуулагч СТА Т.Ариунзаяа багш болон нийт тамирчин хүүхдүүддээ халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!
Сэтгэгдэл бичих