REVAS BUSINESS SIMULATION

Санаагаа бизнес болгох, багаа удирдах, эрсдэлээ тооцоолох, шийдвэр гаргах ур чадварыг сурах хамгийн бодит туршлага юу вэ?

Логарифм сургуулийн 11-р ангийн сурагчид жил бүр 12 долоо хоногийн турш хиймэл оюун ухаанд суурилсан Дэлхийн алдарт REVAS - Business Simulation Games UK бизнесийн симуляци төсөлт хичээлд хамрагдан өөрсдийн виртуаль компаниа байгуулж, гарааны бизнес эрхлэгчдийн дүрд хувиран ажилладаг билээ. 

Энэ хугацаанд сурагчид:

- Шинэ санаа боловсруулж

- Бизнесийн стратеги төлөвлөж

- Эрсдэл ба боломжоо үнэлж

- Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаж

- Багаар ажиллах ур чадвараа хөгжүүллээ.

Тайлан, хэлэлцүүлгийн үеэр багууд өөрсдийн компаниудын амжилт, алдаа, сургамжаас сурсан зүйлсээ хуваалцаж, ирээдүйн бизнес эрхлэгчид болох эхний алхмаа хэрхэн хийснээ танилцуулсан юм.

Энэ жилийн шилдэг багууд:

- "Nomadia"

- "Emerald"

Шилдэг амжилт гаргасан багууддаа болон төслийг амжилттай хэрэгжүүлсэн нийт 11-р ангийн сурагчдадаа халуун баяр хүргэе! 

Мөн төслийг амжилттай удирдан чиглүүлсэн зочин багш нар болох

Ч. Сайнбилэг (MBA)

З. Хайдар (MBA) нартаа талархал илэрхийлье.

Тайлан, хэлэлцүүлэгт урилгаар хүрэлцэн ирж, өөрсдийн ажлын бодит туршлага, амжилт, сорилтын түүхээ сурагчидтай хуваалцан, ирээдүйн манлайлагчдад урам зориг өгсөн

Н.Цэрэндаваа – "Бонум" ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Б.Саруул – Infinite Solutions LLC-ийн CEO нартаа талархал илэрхийлье.

Ирээдүйг мөрөөддөг хүмүүс олон байдаг.

Харин ирээдүйг бүтээдэг хүмүүс өнөөдрөөс эхэлдэг.

https://www.facebook.com/share/p/196BdYgyDv/

Сэтгэгдэл бичих