Тус жүжигт өвөл, зун, намрын улирлын хаад болон хаврын хатан өөрсдийн улирлыг хамгийн шилдэг нь хэмээн маргалддаг. Харин үйл явдлын төгсгөлд тэд бие биенээ ойлгон хүлээн зөвшөөрч, улирал бүр өөр өөрийн гэсэн үнэ цэнтэй бөгөөд хамтдаа оршин байж дэлхий ертөнцийг илүү үзэсгэлэнтэй, өнгөлөг болгодгийг ухаардаг сургамжит утга санааг өгүүлдэг.
Англи хэл дээр тоглогдсон энэхүү жүжигт 2-р ангийн сурагчид дүр бүрийг чадварлаг бүтээж, тайзны ур чадвар, өөртөө итгэлтэй байдлаа гайхалтай харуулан багш, эцэг эхчүүдийн талархлыг хүлээлээ.
Бяцхан жүжигчиддээ цаашдын сурлага, урлагийн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, халуун баяр хүргэе!
Сэтгэгдэл бичих