“ЛОГАРИФМ ТАЙТАНС” ШИГШЭЭ БАГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Логарифм Тайтанс сагсан бөмбөг болон волейболын шигшээ багийн дасгалжуулагч багш нар, тамирчин сурагчдадаа зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр багш, тамирчид нэгэн хичээлийн жилийн хөдөлмөр, амжилт бүтээлээ эргэн дурсаж, спортын замналын үнэ цэнэ, багийн уур амьсгалын талаар халуун дулаан яриа өрнүүлсэн дурсамж дүүрэн мөчүүд тохиолоо.

Түүнчлэн энэ хичээлийн жилд төгсөх гэж буй шигшээ багийн сурагчдад хүндэтгэл үзүүлж, тэдний гаргасан амжилт, туулсан замналын талаар хуваалцан, дүү нартаа урам зориг өгсөн юм. Сурагчид багш нартаа чин сэтгэлийн талархал, сэтгэгдлээ илэрхийлж, багш шавийн нандин холбоог мэдрүүлсэн сайхан арга хэмжээ боллоо.

Мөн энэ үеэр спортын амжилт гарган, зэрэг цолны болзол хангасан сурагчид спортын зэрэг, үнэмлэхээ гардан авч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн бахархалтай мөч тохиосон юм.

Волейболын шигшээ багийн тамирчдаас:

12б ангийн сурагч - М.Тэмүгэн,

12б ангийн сурагч - Б.Тэмүүлэн,

12б ангийн сурагч - М.Цэлмэг,

12а ангийн сурагч - А.Төгөлдөр,

12а ангийн сурагч - Т.Түмэн-Очир,

12б ангийн сурагч - М.Энгүүн,

12а ангийн сурагч - М.Мөнх-Ундрал,

12а ангийн сурагч - Б.Марал нар спортын 1-р зэргээ гардан авлаа.

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдаас:

11б ангийн сурагч - П.Түмэндэмбэрэл,

12б ангийн сурагч - Б.Мөнххүслэн,

12а ангийн сурагч - З.Чингүн,

12б ангийн сурагч - С.Сэдэд нар спортын 1-р зэргээ гардан авлаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар СЭЗИС-ийн оюутан, “Логарифм Тайтанс” клубын тамирчин Н.Наранбаатар, Япон улсад сагсан бөмбөгийн тэтгэлгээр ахлах сургуулиа төгссөн “Логарифм Тайтанс” шигшээ багийн тамирчин С.Очир нар хүрэлцэн ирж оролцлоо. Тэд өөрсдийн туршлага, амжилтын түүхээсээ хуваалцан, спортод тууштай байх нь хүний амьдралд ямар чухал болох талаар ярьж, дүү нартаа амжилт хүссэн юм.

“Логарифм Тайтанс” шигшээ багийн дасгалжуулагч багш нар, тамирчин сурагчдадаа илүү олон амжилтуудыг хүсье!

https://www.facebook.com/share/p/182oTidfyg/

Сэтгэгдэл бичих