“Аз жаргалтай хүүхэд нас” бага ангийн сурагчдын гала тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

Бага ангийн сурагчдын “Аз жаргалтай хүүхэд нас” гала тоглолт МҮЭСТО-нд зохион байгуулагдаж, эцэг эх, асран хамгаалагчид болон хүрэлцэн ирсэн зочдод баяр баясал, аз жаргал дүүрэн өдрийг бэлэглэлээ

Тайзны хөшиг нээгдэх мөчөөс эхлэн сурагчдын авьяас чадвар, хичээл зүтгэл, багш нарын уйгагүй хөдөлмөр үзэгч бүхний сэтгэлийг хөдөлгөж, баярын нулимс мэлтэлзүүлсэн гайхалтай тоглолт болж өндөрлөв. Дуурьсах хөгжим, уянгалах дуу, жавхаалаг бүжиг, хүүхэд бүрийн гэрэлтсэн инээмсэглэл нь “аз жаргалтай хүүхэд нас”-ны үнэ цэнийг мэдрүүлсэн онцгой өдөр байлаа.

Энэ удаагийн тоглолтод Япон улсын Эй Ай Ди олон улсын академийн гүйцэтгэх захирал Иванага Кикүо, Цүбаса япон хэлний сургуулийн захирал Араи Юкио, Финландын “Эдүтэн” хөтөлбөрийн ерөнхий захирал Хэнри Мүүриймаа нар хүрэлцэн ирж, хүндэт зочноор оролцлоо.

Гала тоглолтыг амжилттай зохион байгуулсан хөгжмийн багш нартаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Мөн хамтран ажилласан нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, хүүхэд бүрийн хөгжил, авьяас чадварыг дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа гүн талархал дэвшүүлье. 

Хүүхэд бүрийн инээмсэглэл, тайзан дээрх итгэл дүүрэн алхам бүхэн бидний хамтын хөдөлмөрийн үр дүн байлаа.

https://www.facebook.com/share/p/18mfidWusV/

Сэтгэгдэл бичих