Сурагчид маань цэцэг тарих, арчлах үйл явцтай биечлэн танилцахын зэрэгцээ хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулан 9000 гаруй цэцгийн суулгац бэлтгэж өгсөн юм.
Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд хөдөлмөрийн үнэ цэн, хамтын ажиллагаа, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг бодитоор мэдэрч, нэг өдрийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүллээ.
Хотоо өнгөлж, ирээдүйгээ ногооруулж буй бяцхан эздэдээ баяр хүргэж, талархал дэвшүүлье.
Сэтгэгдэл бичих