Тус өдөрлөгийн хүрээнд сурагчид өөрсдийн мэдлэг, чадварт тулгуурлан туршилтуудаа бие даан бүтээлчээр бэлтгэж, зохион байгуулсан нь онцлог байлаа. Туршилтаа хийж үзүүлэхдээ шинжлэх ухааны онолын мэдлэгийг тайлбарлан хүргэж, бага ангийн дүү нартаа үлгэр дууриалал болсон ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын судалгааны ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ шинжлэх ухаанд хандах сонирхлыг нэмэгдүүлсэн чухал үйл ажиллагаа боллоо.
Сэтгэгдэл бичих