Музейн төсөлт хичээл амжилттай зохион байгуулагдлаа.

Музейн төсөлт хичээлийн хөтөлбөрийн хүрээнд 9-р ангийн 3 бүлгийн сурагчдад “Халх голын дайн ба Монголчууд дэлхийн II дайнд оролцсон нь (1939–1945)” сэдэвт хичээлийг Монгол цэргийн музей-д амжилттай зохион байгууллаа.

Хичээлийн үеэр сурагчид Халх голын дайны түүхэн үйл явдлыг бодит баримт, үзмэрүүд дээр тулгуурлан судалж, эх орныхоо төлөө тэмцэж явсан өвөг дээдсийн баатарлаг гавьяаг илүү гүнзгий ойлгон мэдэрлээ.

Энэхүү хичээл нь сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, үндэсний бахархлыг нэмэгдүүлэх, ЭХ ОРОН хэмээх эрхэм үнэт зүйлийн утга учрыг ухааруулахад чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. 

Мөн тус хичээлийг орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр-ийг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог байв.

https://www.facebook.com/share/p/1DLywGePcZ/

Сэтгэгдэл бичих