"Би Монгол хүүхэд ёс заншлын наадам нь сурагчдад монгол өв соёл, уламжлал зан заншлаа танин мэдэх, бахархах, хамт олноороо бүтээлчээр оролцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа.
НААДМЫН ХҮРЭЭНД:
- Ёс заншлын булан
- Ангийн сурагчдын бүтээл
- Мэндчилгээ
- Алаг мэлхий
- Шагай наслуулах
- Шагай шүүрэх
- Алтан хонх
- “Би Монгол хүн” зэрэг төрлүүдэд оролцсон байна.
ШҮҮГЧДИЙН НЭГДСЭН ҮНЭЛГЭЭГЭЭР:
“Бяцхан өв тээгчид” баг – 243.3 оноо (Тэргүүн байр)
“Монгол ухаан” баг – 228.6 оноо (Дэд байр)
“Уухай” баг – 220.6 оноо (Гутгаар байр)
Тэргүүн байр эзэлсэн “Бяцхан өв тээгчид” баг нь ёс заншлын булан, ангийн бүтээл, мэндчилгээ болон уламжлалт наадгай, тэмцээний төрлүүдэд жигд өндөр амжилт үзүүлж, нийт оноогоороо бусдыгаа тэргүүлжээ.
Энэхүү наадам нь сурагчдад: Монгол ёс заншлаа өвлөн уламжлах, Багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, Өөрийгөө илэрхийлэх, Үндэсний уламжлалт тоглоом, наадгайг сурч мэдэх
чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Анги хамт олноороо болон багаараа амжилттай оролцсон багш сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл бичих