Логарифм Тайтанс эрэгтэй, эмэгтэй багууд волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн харьяа клубуудын хооронд зохион байгуулагдсан Волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Логарифм Тайтанс эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцож, Алтан медалийн эзэд боллоо.

Хичээл зүтгэл, багийн эв нэгдэл, спортын ур чадвараараа тэргүүлж, түүхэн анхны тэмцээний аваргаар тодорсон та бүхнээрээ бид бахархаж байна. 

Баяр хүргэе, Логарифм Тайтанс! 

Дасгалжуулагч багш спортын мастер О.Баярхүү болон сурагчдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих