6в ангийн сурагчид 2026 оны Сүхбаатар дүүргийн болон нийслэлийн үндэсний бичгийн олимпиадад амжилттай оролцож, бахдам амжилтын эзэд боллоо. Багш, сурагчдадаа халуун баяр хүргэе.
- СБД-ийн Үндэсний бичгийн олимпиадад Тэргүүн байр,
- Нийслэлийн үндэсний бичгийн олимпиадад Дэд байр
- 6в ангийн сурагч Н.Номин СБД-ийн болон Нийслэлийн Үндэсний бичгийн олимпиадын ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож хос Мөнгөн медаль
Эдгээр амжилт нь сурагчдын хичээл зүтгэл, үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, шимтэн суралцаж байгаа, мөн бэлтгэсэн багш А.Пүрэвням багшийн маань мэргэжлийн ур чадвар, зөв чиглүүлгийн илэрхийлэл боллоо.
Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, бахархалт амжилт гаргасан 6в ангийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын сурлага, уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл бичих