"Хүслийн жигүүр" урлагийн наадам Улаанбаатар театрын тайзнаа тоглогдлоо.

Дунд, ахлах ангийн сурагчдын "Хүслийн жигүүр" урлагийн наадмын шагналт байрын шилдгүүд 2026 оны 2 сарын 6-ны өдөр Улаанбаатар театрын тайзнаа нэгдэн тоглож, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нартаа уран бүтээлээ хүргэлээ.

Сурагчдын авьяас, хичээл зүтгэл, мөрөөдөл, догдлол нэгэн тайзнаа жигүүрлэж, уран бүтээл бүр сурагч, эцэг эхчүүдийн халуун алга ташилт, баяр хөөр дунд өрнөлөө. Энэ нь сурагчдын урлагийн хөгжил, бүтээлч сэтгэлгээг илтгэсэн мартагдашгүй тоглолт боллоо. 

Тайзнаа гялалзсан авьяаслаг сурагчид, тэднийг дэмжин бэлтгэсэн багш нар, эцэг эхчүүд болон зохион байгуулагч хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэе!

https://www.facebook.com/share/p/1KPHAU3tfp/

Сэтгэгдэл бичих