Ажлын өдөр: 07:00-19:00

Сургуулийн нэрэмжит “Уран жиргээ" уран уншлагын наадам зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Уран жиргээ, уран уншлагын наадам энэ оны шилдгүүдээ тодрууллаа. Сурагчдын унших чадвар, яруу тод хэллэг, тайзны соёл, уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд бүх ангиллын сурагчид идэвхтэй оролцож, өөрсдийн мэдлэг чадвар, авьяас билгийг сорьсон өдөр боллоо.

VI-VII АНГИ:
Тэргүүн байр – 6а ангийн сурагч Б. Гэгээнтана
Дэд байр – 6б ангийн сурагч Г. Номунгоо
Гутгаар байр – 7а ангийн сурагч Ү. Билэгт-Очир

VII-IX АНГИ:
Тэргүүн байр – 8в ангийн сурагч Б. Бадамгарав
Дэд байр – 9б ангийн сурагч Э. Тэмүүлэн
Гутгаар байр – 9а ангийн сурагч Б. Түвшинбаяр

X-XII АНГИ:
Тэргүүн байр – 10б ангийн сурагч Х. Мөнгөнбагана
Дэд байр – 10б ангийн сурагч Г. Сэцэн
Гутгаар байр – 10а ангийн сурагч Ц. Цэцэнбилиг

Сурагчид маань тайзан дээр өөртөө итгэлтэй, уран тод хоолойгоор уншиж, уран сэтгэмж, бүтээлч байдлаа бүрэн илэрхийлсэн шилдэг наадам боллоо.

Амжилт гаргасан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!
Та бүхний уран үгс, унших ур чадвар улам тодоор гялалзаж, уран зохиолын ертөнцөд хөтлөн орж буй тань бидний бахархал юм. 

Сэтгэгдэл бичих