Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм сургуулийн олон улсын сурагч солилцооны анхны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

2025 оны 9 дүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Японы Ямагата мужийн #Хагуро ахлах сургуулийн сурагчид Монгол Улсад айлчилж, 11-р ангийн сурагчидтай хамтран тус хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь хоёр орны сурагчид харилцан түүх соёлоосоо суралцан нөхөрсөг харилцааг бий болгож, хамтран хөгжих боломжийг бүрдүүлэх зорилготой. 

Хөтөлбөрийн хүрээнд Япон сурагчид Монголын түүх, соёл, уламжлал, байгаль болон сургуулийн орчинтой танилцаж,

- Чингис хааны музей,

- Монгол Улсын төрийн ордон,

- Гандантэгчэнлин хийд,

- Түмэн Эх чуулга,

Тэрэлж, Чингис хааны морьт хөшөөт цогцолбор зэрэг газраар зочиллоо. 

Мөн “Монгол үндэсний наадам” сэдэвт соёлын өдөрлөг зохион байгуулж, гар урлал, урлагийн үзүүлбэр, галын наадам зэрэг дурсамжтай мөчүүдийг хамтдаа бүтээв. 

Айлчлалын төгсгөлд хоёр сургууль цаашид сурагч солилцоог тогтмолжуулах, хамтарсан боловсролын төсөл, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар санал солилцсон нь хамтын ажиллагааны шинэ эхлэл боллоо. 

Логарифм сургуулийн хамт олон, багш, сурагчид, Японы Хагуро ахлах сургуулийн удирдлага, сурагчид болон эцэг эхчүүддээ энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлье!

https://www.facebook.com/share/p/17ngdDwMRF/

Сэтгэгдэл бичих